Нийгмийн хариуцлага

"БУМБЫН УЛААН ХОНГОР" ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГО

“Бумбын Улаан Хонгор” ХХК нь улсын орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, байгаль орчин нийгэмд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулдаг баялгийг бүтээгч байна.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД:

“Бумбын Улаан Хонгор” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм-эдийн засаг гээд эх орны амин чухал салбаруудын үйл ажиллагааг ивээн тэтгэж, харьяа байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн билээ.

2015 он 

JCI “НОМЫН БАРИНТАГ ТӨСӨЛ”

Түүхээ хадгалъя” төслийг 2015 оноос JCI Капитал ТББ санаачлан Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт буй 35,000 орчим баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимт нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад НОМЫН БАРИНТАГ хандивлах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Бид номыг дээдлэн хүндэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн, нийгэмд эерэг сэтгэлгээ, эерэг давалгааг үүсгэх үйл ажиллагааг уриа болгон энэхүү төсөлд 108 номын баринтаг өргөсөн.

Нийслэлийн Амгалан Амаржих Газрын үйл ажиллагааг дэмжиж “ЭХ ХҮҮХДИЙН ЭЭЛТЭЙ ОРЧИН” бүрдүүлэн нярай хүүхдийн дэр, өлгийг бэлэглэлээ.

2017 он

“PINK SEAT-ЯГААН СУУДАЛ”

Монголын Энтрепренёр” Ээжүүдийн Холбоо ТББ-аас (Mompreneur Union of Mongolia) санаачлан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн Газрын дэмжлэгтэйгээр “ЯГААН СУУДАЛ” нөлөөллийн аян-г ээжүүддээ зориулан хэрэгжүүлсэн билээ. Хамт олноороо энэхүү нөлөөллийн аянг дэмжиж ажилласан.