Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Салбарын анхдугаар ХҮНДЭТ МЕНЕЖЕР одонг гардууллаа.

Хөдөө Аж Ахуйн Өрсөлдөх Чадварыг Судлах Нийгэмлэг-ээс 2018 онд анх удаагаа "Чадварлаг боловсон хүчин" уриан дор явуулсан Хүний нөөц-2018 судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус судалгаагаар Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд тогтвортой ажилласан, удирдлагын багийн орлох албан тушаалтнуудад зориулж тэдний нөр их хөдөлмөр, чин үнэнч хичээл зүтгэлийг үнэлэн "Бумбын Улаан Хонгор" ХХК-ны Ерөнхий нягтлан бодогч А.Гэрэлмандах-д ХҮНДЭТ МЕНЕЖЕР одонг гардууллаа.

Хөдөө Аж Ахуйн Нийгэмлэг