Ажлын байр

Бидний баримтлах бодлого

"Бумбын Улаан Хонгор" ХХК нь шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, хүйс, үзэл бодол, хөрөнгө орлого, үзэл бодлоор нь ялгаварлан хязгаарладаггүй ажил олгогч мөн.

  • Танд зөвхөн үүрэг хариуцлага хүлээлгэх бус жинхэнэ манлайлагч болон хөгжих, хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг тань үнэлэн дэмжинэ.
  • Ажиллагсдын мэдлэг, ур чадвар, тэдгээрийн урам зориг, ажлын гүйцэтгэл нь компанийн өмнөө тавьсан зорилтуудад хүрэхэд шаардагдах гол хүчин зүйл, угтал нөхцөл гэдгийг бид ухамсарлана.
  • Компаниас шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажиллагсдын оролцох оролцоог дэмжих, аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэх, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хөхиүлэн дэмжиж хэвшүүлнэ.

Бидний эрхэмлэх зарчим

  • Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй.
  • Цалин хөлсний аргачлал нь шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр цэмцгэр, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой.
  • Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна.
  • Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана.
  • Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна.
  • Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцааг үзүүлэх болно.
  • Ингэснээр бидний хийж буй ажил нь Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.

Манайд ажилд орсноор Танд дараах боломжуудыг олгох болно:

  • Найрсаг, тусархаг, эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болох;
  • Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж олгох;
  • Ихийг хийж, бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаах;
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал болон дагалдах хангамж;
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх;

Бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэй, тогтвор сууршилтай ажиллах залуусыг ажилд урьж байна!

Та нээлттэй ажлын байранд шаардлага хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт буюу анкет бөглөн hr@bkh.mn рүү илгээнэ үү.

Ажлын анкет татах

"Бумбын Улаан Хонгор" ХХК-д  хандсан ажил горилогч хэн бүхэнд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нээлттэй, шударга байх болно.

1. Анкетын шалгаруулалт (Онлайн, цаасан)

Анкет хүлээж авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага үүсэхгүй

2. Ярилцлаганд урих

Ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина.

3. Мэргэжлийн болон ур чадварын шалгалт

Ажлын байр бүрийн онцлогоос хамааран мэргэжлийн эсвэл ур чадварын шалгалтаас сонгон авч үнэлнэ.

4.  Шийдвэрлэх ярилцлагууд

Ажлын байрны онцлогоос хамааран 2-3 удаагийн ярилцлагад урина.

5. Ажлын санал тавих

Утсаар, мэйлээр, уулзалтаар ажлын санал албан ёсоор тавьж хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцоно.