Брэндүүд

“Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх, гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн баталгаажуулах” хөгжүүлэн сурталчлах цаашлаад МОНГОЛ АГУУЛГА ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

ХҮҮ ТӨРЛӨӨ & ОХИН ТӨРЛӨӨ

Монголчууд үр хүүхдийнхээ буяныг эрхэмлэх арвин ёс заншилтай. Түүний нэг нь мэндэлсэн нялх үрээ нэхий өлгий зэхэж өлгийддэг уламжлалтай юм. Бидний өвөг дээдсийн заншил орчин үеийн хөгжил дэвшилд саармагжиж, “шинэ хүн”-ээ гадныхны хийсэн, гарал үүсэл, ариутгал, стандарт нь тодорхойгүй өлгийнд хулдан авч буй. Үүгээр монголчуудын “үрийн буян” хэмээхтэй холбогдох уламжлалт сэтгэлгээ, зан заншлууд бүдгэрч байна. Эл монгол уламжлалыг шинэ цагийн өнгө аяст тохируулан дэлгэрүүлэх, монгол хүүхдийн эсэн мэнд өсөн бойжих нөхцлийг сайжруулах зорилготой.

ТООДОН ДЭЭЛ

Хүүхдийг бариуштай болоод ирэхийн цагт баривч өмсүүлдэг уламжлалтай. Бид бэлгэдэлт чанарыг нь илүү өргөн дэлгэр болгох үүднээс эртнээс нааш хувь хүний нийгэм дэх нэр хүнд, урт удаан наслах бэлгэ, хүнс, ахуйн хэрэглээний өр өгөөжийг илтгэсээр ирсэн буган дүрсээр чимэглэн урласан болно. Монгол орны өргөн уудам нутагт элбэг тохиолддог хадны зураг дэлхий дахинаа “Уран зургийн галерей” хэмээн үнэлэгддэг. Уг галерейд бугын зураг олон байх ба нүүдэлчдийн аж ахуй, шүтлэг, нийгэм, ертөнцийг үзэх үзлийг танихад ихээхэн чухал үүрэгтэй юм.

BURD

Трэнд дагасан мэт классик хэлбэрээр дүр төрхөө тодорхойлсон BURD нь ноолууран бүтээгдэхүүний зах зээлд амжилтаа ахиулан яваа брэнд юм. Баянбүрд буюу "БҮРД" гэх үг нь “говь нутгийн дунд орших ус ургамал тэгш бүрдсэн хэсэгхэн газар” гэсэн утгыг илэрхийлсэн байна.