Бумбын Улаан Хонгор ХХК

“Бумбын Улаан Хонгор” ХХК нь  2011 онд байгуулагдан хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгож, хүүхдийн бүтээл ус, агаар шиг дутагдсан өнөөд үед “Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх, гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн баталгаажуулах” хөгжүүлэн сурталчлах цаашлаад, МОНГОЛ АГУУЛГА ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  

“Монгол өлгий" үндэсний төслийг хэрэгжүүлэх анхны алхам 2014 оноос эхтэй. Энэ ажлын эхлэлийн үр дүнд зах зээлд монгол хэв шинж агуулсан, МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТСЭН нярайн өлгий, балчир хүүхдэд хэрэглэх уламжлалт хэрэглэл (суран бүс, эсгий үнэг) болон баривч зэргийг багтаасан бүтээгдэхүүнийг “багц” хэлбэрээр борлуулагдаж буй. Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн учир бид харьцангуй бага хугацаанд зах зээлд танигдаж чадсан болно.

Бид нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлан цаашид олон улсын зах зээлд өөрсдийн байр суурийг улам бүр бэхжүүлж, улс орныхоо экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана.